350 км,7 өдөр
Бартаат замын аялал
-356 өдөр үлдлээ
350 км,7 өдөр
Бартаат замын аялал
-356 өдөр үлдлээ
350 км,7 өдөр
Бартаат замын аялал
-356 өдөр үлдлээ
350 км,7 өдөр
Бартаат замын аялал
-356 өдөр үлдлээ
350 км,7 өдөр
Бартаат замын аялал
-356 өдөр үлдлээ
350 км,7 өдөр
Бартаат замын аялал
-356 өдөр үлдлээ
350 км,7 өдөр
Бартаат замын аялал
-356 өдөр үлдлээ
350 км,7 өдөр
Бартаат замын аялал
-356 өдөр үлдлээ

Танилцуулга

Хөвсгөл  нуур нь Төв Азийн цээжин дэх Монгол улсын нутаг дэвсгэрт оршдог дэлхийн хамгийн цэнгэг устай нуур юм. Эргэн тойрон битүү ой мод тайгаар хүрээлэгдсэн гайхамшигтай тогтоцтой, одоог хүртэл онгон дагшин байгалиараа жуулчдын нүд болоод сэтгэлийг баясгасан аялал жуулчлалын гол бүс юм. “Монголын Швейцарь” хэмээн нэрлэгдэх энэ газарт унадаг дугуйгаар 7 өдөр аялах спорт аялалыг санал болгоход таатай байна.

 Энэхүү аялал нь нуурын эрэг орчмын уул даваа, хавцал хад, гол мөрөн, рашаан ус, элс хайрга, цас мөс, халуун хүйтэн, бороо, мөндөр, салхи, шуурга, эрс тэс уур амьсгалтай нөхцөлд дугуйчдын биеийн бэлтгэл, тэсвэр тэвчээр, шалгасан сорилт болох юм. Энэ аялал нь ямар ч засмал замгүй, орон нутгийн шороон бартаат замаар аялах бөгөөд зарим өдөр дугуйгаа хөтөлж явах бартаа саад ихтэй замыг туулах болно. Мөн байгалийн үзэсгэлэнт сайхан газрыг унадаг дугуйн дээрээс мэдэрч фото зураг авах боломжтой.

    MB (Mongolian Bike) олон улсын унадаг дугуйн аяллын холбооноос зохион байгуулж буй “Хөвсгөл  сорилт” унадаг дугуйн бартаат замын аялал нь Хөвсгөл нуурыг тойрч нийт 350 км  замыг 7 өдөрт унадаг дугуйгаар тойрох ба өдөрт дунджаар 50 км замыг туулна. Дэлхийн өнцөг булан бүрээс  авхаалж самбаа, эр зориг, хүч чадлаа сорихоор ирсэн чадварлаг хамт олонтой нэгэн баг болон маш сонирхолтой аялах боломжийг Таньд олгож байгаадаа баяртай байна. Манай аялал нь олон улсын хэмжээнд зохиогдож байгаагаараа онцлог юм.

   Энэхүү аяллын зорилго нь дэлхийн дулаарлын эсрэг хувь нэмэр оруулах явдал юм. Манай холбоо нь нийгмийн сайн сайхны төлөө үйлчилдэг төрийн бус байгууллага билээ.

   Эрхэм Таныг MB (Mongolian Bike) олон улсын унадаг дугуйн аяллын холбооноос зохион байгуулж буй адал явдлаар дүүрэн, амьдралдаа хэзээ ч үл мартагдам нэгэн  шинэ түүхийн хуудсыг нээх дурсамжтай, сонирхолтой аялалд оролцохыг урьж байна.

Нэр

Бартаат замын завьтай аялал

Төрөл

Унадаг дугуйн аялал (Завьтай)

Зорилго

Дэлхийн дулаарлын эсрэг

Дугуйчин

1860$

Зай

Унадаг дугуй 348 км (7 өдөр)

Эхлэх

2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр, Улаанбаатар

Дуусах

2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр, Улаанбаатар

Хугацаа

8 өдөр | 7 шөнө

Хонох

Майхан

Аяллын зам

Аяллын зам

Хатгал-Хар усны рашаан-Долоон уул-Хороо гол-Тураг гол-Борсогын даваа-Халзан даваа- Хатгал 

Хөтөлбөр

“Хөвсгөл сорилт”  унадаг дугуйн бартаат замын завьтай аялал эхлэхээс өмнө 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр бүх аялагчид Улаанбаатар хотын “Сити центр” оффист цуглаж аяллын дэлгэрэнгүй мэдээлэл хийж даатгалд хамрагдана. 

ӨДӨР 1: 2017 ОНЫ 07 ДУГААР САРЫН 30-НЫ ӨДРИЙН БЯМБА ГАРИГ

08:00-09:00 Хатгал тосгоны Гангирс жуулчны баазад ирсэн байна.
09:00-12:00 Чөлөөт цаг 
12:00-13:00 Гангирс жуулчны баазад өдрийн хоол иднэ. 
13:00-14:00 Аяллын танилцуулга уулзалт болно. Аяллын дугаар авна.
14:00-19:00 Маргаашийн аялалд бэлдэнэ.
19:00-20:00 Гангирс жуулчны баазад оройн хоол иднэ. 
20:00-22:00 Чөлөөт цаг
22:00-07:30 Амрах (Гангирс жуулчны бааз) 

ӨДӨР 2: 2017 ОНЫ 07 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДРИЙН НЯМ ГАРИГ

Унадаг дугуйн аяллын нэг дэх өдөр Хатгал тосгоноос (66км) Хар усны рашаан хүртэл бартаат шороон замаар эхэлнэ. Унадаг дугуйн аяллыг завь дагалдана. Усан замаар 59 км аялана. 

06:30-07:00 Өглөө босох (Гангирс жуулчны бааз) 
07:00-07:30 Өглөөний хоол (Гангирс жуулчны бааз)
07:30-08:00 Бэлтгэл
08:00 Гараа
08:00-14:00 Унадаг дугуйн аялал
14:00-15:00 Өдрийн хоол (Хар усны рашаан)
15:00-19:00 Маргаашийн аялалд бэлтгэх
19:00-20:00 Оройн хоол (Хар усны рашаан)
20:00-22:00 Чөлөөт цаг
22:00-06:30 Амрах (Хар усны рашаан)

ӨДӨР 3: 2017 ОНЫ 08 ДУГААР САРЫН 01-НЫ ӨДРИЙН ДАВАА ГАРИГ

Унадаг дугуйн аяллын хоёр дахь өдөр Хар усны рашаанаас (38 км) Долоон уул хүртэл үргэлжлэнэ.

Унадаг дугуйн аяллыг завь дагалдана. Усан замаар 37 км аялана.

06:30-07:00 Өглөө босох
07:00-07:30 Өглөөний хоол (Хар усны рашаан)
07:30-08:00 Бэлтгэл
08:00 Гараа
08:00-14:00 Унадаг дугуйн аялал 
14:00-15:00 Өдрийн хоол (Долоон уул) 
15:00-19:00 Маргаашийн аялалд бэлтгэх
19:00-20:00 Оройн хоол (Долоон уул) 
20:00-22:00 Чөлөөт цаг
22:00-06:30 Амрах (Долоон уул)

ӨДӨР 4: 2017 ОНЫ 08 ДУГААР САРЫН 02-НЫ ӨДРИЙН МЯГМАР ГАРИГ

Унадаг дугуйн аяллын гурав дахь өдөр Долоон уулаас (39 км) Хороо гол хүртэл үргэлжлэнэ.

Унадаг дугуйн аяллыг завь дагалдана. Усан замаар 36 км аялана.

06:30-07:00 Өглөө босох
07:00-07:30 Өглөөний хоол (Долоон уул)
07:30-08:00 Бэлтгэл
08:00 Гараа 
08:00-14:00 Унадаг дугуйн аялал
14:00-15:00 Өдрийн хоол (Хороо гол)
15:00-19:00 Маргаашийн аялалд бэлтгэх
19:00-20:00 Оройн хоол (Хороо гол)
20:00-22:00 Чөлөөт цаг
22:00-06:30 Амрах (Хороо гол)

ӨДӨР 5: 2017 ОНЫ 08 ДУГААР САРЫН 03-НЫ ӨДРИЙН ЛХАГВА ГАРИГ

Унадаг дугуйн аяллын дөрөв дэх өдөр Хороо голоос (58 км) Тураг гол хүртэл үргэлжлэнэ.

Унадаг дугуйн аяллыг завь дагалдана. Усан замаар 35 км аялана.

06:30-07:00 Өглөө босох
07:00-07:30 Өглөөний хоол (Хороо гол)
07:30-08:00 Бэлтгэл
08:00 Гараа 
08:00-14:00 Унадаг дугуйн аялал
14:00-15:00 Өдрийн хоол (Тураг гол)
15:00-19:00 Маргаашийн аялалд бэлтгэх
19:00-20:00 Оройн хоол (Тураг гол)
20:00-22:00 Чөлөөт цаг
22:00-06:30 Амрах (Тураг гол)

ӨДӨР 6: 2017 ОНЫ 08 ДУГААР САРЫН 04-НИЙ ӨДРИЙН ПҮРЭВ ГАРИГ

Унадаг дугуйн аяллын тав дахь өдөр Тураг голоос (45 км) Борсогийн хүртэл үргэлжлэнэ.

Унадаг дугуйн аяллыг завь дагалдана. Усан замаар 40 км аялана.

06:30-07:00 Өглөө босох
07:00-07:30 Өглөөний хоол (Тураг гол)
07:30-08:00 Бэлтгэл
08:00 Гараа 
08:00-14:00 Унадаг дугуйн аялал
14:00-15:00 Өдрийн хоол (Борсогийн даваа)
15:00-19:00 Маргаашийн аялалд бэлтгэх
19:00-20:00 Оройн хоол (Борсогийн даваа)
20:00-22:00 Чөлөөт цаг
22:00-06:30 Амрах (Борсогийн даваа)

ӨДӨР 7: 2017 ОНЫ 08 ДУГААР САРЫН 05-НЫ ӨДРИЙН БААСАН ГАРИГ

Унадаг дугуйн аяллын зургаа дахь өдөр Борсогийн даваанаас (52 км) Халзан даваа хүртэл үргэлжлэнэ.

Унадаг дугуйн аяллыг завь дагалдана. Усан замаар 55 км аялана.

06:30-07:00 Өглөө босох
07:00-07:30 Өглөөний хоол (Борсогийн даваа)
07:30-08:00 Бэлтгэл
08:00 Гараа 
08:00-14:00 Унадаг дугуйн аялал
14:00-15:00 Өдрийн хоол (Халзан даваа)
15:00-19:00 Маргаашийн аялалд бэлтгэх
19:00-20:00 Оройн хоол (Халзан даваа)
20:00-22:00 Чөлөөт цаг
22:00-06:30 Амрах (Халзан даваа)

ӨДӨР 8: 2017 ОНЫ 08 ДУГААР САРЫН 06-НЫ ӨДРИЙН БЯМБА ГАРИГ

Унадаг дугуйн аяллын долоо дахь өдөр Халзан даваанаас (50 км) Хатгал хүртэл үргэлжлэнэ.

Унадаг дугуйн аяллыг завь дагалдана. Усан замаар 35 км аялана.

06:30-07:00 Өглөө босох
07:00-07:30 Өглөөний хоол (Халзан даваа)
07:30-08:00 Бэлтгэл
08:00 Гараа 
08:00-14:00 Унадаг дугуйн аялал
14:00-15:00 Өдрийн хоол (Хатгал)
15:00-19:00 Маргаашийн аялалд бэлтгэх
19:00-20:00 Хаалтын ажиллагаа, Үндэсний урлагийн тоглолт, амьд хөгжмийн тоглолт (Гангирс жуулчны бааз, Хатгал)
20:00-22:00 Чөлөөт цаг
22:00-06:30 Амрах (Гангирс жуулчны бааз, Хатгал)

КАЛЕНДАРЬЧИЛСАН ТӨЛӨВЛӨГӨӨ

Унадаг дугуй: 348 км (7 өдөр)
Усан завь: 297 км (7 өдөр)
Жуулчны бааз: (2 өдөр)
Нийт: 645 км (7 өдөр, 8 шөнө)

Түүх дурсгалт газрууд

Хоол

Унадаг дугуйн аяллын хугацаанд өглөө, өдөр, орой 1, 2 дугаар хоолтой, цай кофе, ус дагалдана. Бусад өдрүүдэд жирийн өглөө, өдөр, оройн хоолоор үйлчилнэ.

ӨДӨР 1 (2017 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн бямба гариг)

  • Өдрийн хоол (Гангирс жуулсны бааз, Хатгал тосгон)
  • Оройн хоол (Гангирс жуулчны бааз, Хатгал тосгон)

ӨДӨР 2 (2017 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн ням гариг)

  • Өглөөний хоол (Гангирс жуулчны бааз, Хатгал тосгон)
  • Өдрийн хоол (Хар усны рашаан)
  • Оройн хоол (Хар усны рашаан)

ӨДӨР 3 (2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн даваа гариг)

  • Өглөөний хоол (Хар усны рашаан)
  • Өдрийн хоол (Долоон уул)
  • Оройн хоол (Долоон уул)

ӨДӨР 4 (2017 оны 08 дугаар сарын 02-ний өдрийн мягмар гариг)

  • Өлөөний хоол (Долоон уул)
  • Өдрийн хоол (Хороо гол)
  • Оройн хоол (Хороо гол)

ӨДӨР 5 (2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн лхагва гариг)

  • Өглөөний хоол (Хороо гол)
  • Өдрийн хоол (Тураг гол)
  • Оройн хоол (Тураг гол)

ӨДӨР 6 (2017 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн пүрэв гариг)

  • Өглөөний хоол (Тураг гол)
  • Өдрийн хоол (Борсогийн даваа)
  • Оройн хоол (Борсогоийн даваа)

ӨДӨР 7 (2017 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн баасан гариг)

  • Өлөөний хоол (Борсогийн даваа)
  • Өдрийн хоол (Халзан даваа)
  • Оройн хоол (Халзан даваа)

ӨДӨР 8 (2017 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн бямба гариг)

  • Өлөөний хоол (Халзан даваа)
  • Өдрийн хоол (Гангирс жуулчны бааз, Хатгал тосгон)
  • Оройн хоол (Гангирс жуулчны бааз, Хатгал тосгон)

Авчрах зүйлс

Хувцас хэрэгсэл

1. GPS
2. Саравчтай малгай
3. Бээлий
4. Дулаан оймс
5. Куртка
6. Өмд
7. Дулаан гутал
8. Сандаал
9. Цүнх үүргэвч
10. Төмөр халуун сав 1ш (1-1,5 литр)
11. Аяны хөнжил   (-150С-ийн зэрэглэлтэй байвал зохино)
12. Унтлагын гудас
13. Түргэн тусламжийн багц
14. Өөрийн ачаа болон дугуйны хайрцаг, цүнх, сав зэрэг дээр Mongolian Khuvsgul Offroad Challenge-ийн лого бүхий наалтыг наасан байх ёстой.  
15. Дугуйны бүтээлэг
16. Шумуулнаас хамгаалах малгай
17. Нүдний шил 
18. Нэг хүний майхан 
19. Усны аюулгүйн хантааз

Эмийн хэрэгсэл

1. Нарийн гэдэсний үрэвслийн эсрэг антибиотик (Жишээ нь: Cyprofloxacin cp 500 мг)
2. Гэдэс гүйлгэхээс хамгаалах эм (Loperamid cp)
3. Өвчин намдаах эм (Paracetamol, Aspirin, Diclofenac)
4. Нар, салхи, хүйтнээс хамгаалах тос болон кортизон агуулсан тос
5. Нүдний дусаалга
6. Наалдамхай боолт (шархны лент)
7. Ам зайлах шингэн, ариутгагч
8. Харшлаас хамгаалах эм
9. Үрэвслийн эсрэг эм (Ibuprofin)
10. Хоолойны эм (Decatylen)
11. Антибиотик (Macrofen)
12. Шумуулын тос

 

Биедээ заавал авч явах хэрэгсэл

1. Хөнгөн цагаан цаас /хальс
2. Шүгэл
3. Толгойны чийдэн
4. Гал гаргах хэрэгсэл
5. Гуталны гадуур өмсдөг хадаастай улавч 
6. Толь
7. Унадаг дугуйны урд, хойд гэрэл 
8. Хутга 
9. GPS

 

Шаардлагатай бичиг баримт

1. Цахим үнэмлэх
2. Эрүүл мэндийн даатгал

 

“ХӨВСГӨЛ СОРИЛТ” УНАДАГ ДУГУЙН БАРТААТ ЗАМЫН ЗУНЫ АЯЛЛЫН ЖУРАМ

Төлбөр

Нэг. Төлбөрийн нөхцөл
1.1. Дугуйчин:  1,000,000 монгол төгрөг
1.2. Бэлэн бусаар дансаар төлнө.

Хоёр. Банкны мэдээлэл
2.1 Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк 

2.1.1

Банкны хаяг: 14210 Peace avenue 19, Sukhbaatar district, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

2.1.2

Свифт код: TDBMMNUB

2.1.3

Банкны утас: 976-11-311537

2.1.4

Банкны факс: 976-11-312354

2.1.5

Банкны веб: www.tdbm.mn , www.ebank.mn

2.1.6

Банкны и-мэйл: comm.@tdbm.mn
2.2 Хүлээн авагчийн нэр: Эм Би олон улсын унадаг дугуйн аяллын холбоо

2.2.1

Хүлээн авагчийн дансны дугаар: 470014041 (евро)

2.2.2

Хүлээн авагчийн хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай 5 хаяг, Сити центр барилга, 1304 тоот 

2.2.3

Хүлээн авагчийн утас: 976-11-329177, 976-88283929
2.3 Дамжуулагч банк: ING BELGIUM NV/SA, BRUSSELS, BELGIUM

2.3.1

Свифт код: BBRUBEBB
2.4 Дамжуулагч банк: COMMERZBANK AG, FRANKFURT AM MAIN, GERMAN

2.4.1

Свифт код: COBADEFF
2.5 Төлбөрийг хийхэд банкны баримт дээр төлөгчийн овог нэр, аль улс болон бусад холбогдох мэдээллийг тодорхой заасан байна.

 

Гурав. Төлбөрийн нөхцөл
3.1. Бүртгэлээ хийхэд, урьдчилгаа төлбөр 500,000 төгрөг төлж захиалгаа баталгаажуулна. Үлдэгдэл төлбөрийг 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлсөн байх ёстой.
3.2. Оператор компаниар дамжуулж захиалгаа хийсэн бол тухайн компаниараа дамжуулан харьцана.
3.3. Бүртгүүлсэний дараа аяллын зохион байгуулагч нь нэхэмжлэх явуулна. Нэхэмжлэлийн дагуу төлбөрөө хийнэ.
3.4. Аялалд оролцохоор бүртгүүлсэн дугуйчин ямар нэг шалтгаанаар оролцох боломжгүй болсон тохиолдолд тухайн аялагч зохион байгуулах багт 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 12:00 цагаас өмнө албан ёсоор бичгээр мэдэгдэх үүрэгтэй. Энэ хугацаанд мэдэгдвэл төлбөрөөс 250,000 төгрөгийг зохион байгуулагчийн зардалд тооцон суутгаж үлдэглэл төлбөрийг буцааж шилжүүлнэ.
3.5. Аялал зохион байгуулагч талаас цуцлагдвал төлбөрийг 100% буцааж шилжүүлнэ.
3.6. Аяллын дүрэм журам биелүүлээгүй болон аялалд оролцогчийн буруутай үйлдлээс болж аяллаас хасагдвал төлбөрийг буцаан олгохгүй. 

Дөрөв. Төлбөрийн дүнд дараах зүйлс багтана.
4.1. Аяллын бүртгэл
4.2. Отгоос отог хүртэлх завиар цүнх ачааны тээвэрлэлт 
4.3. Аяллын хугацаан дахь бүх хоол 
4.4. Аяллын аюулгүй байдал
4.5. Газарчин

Тав. Төлбөрийн дүнд дараах зүйлс багтахгүй болно.
5.1. Улаанбаатар хотоос Хатгал тосгон хүртэлх унадаг дугуй болон бусад ачаа   тээврийн хоёр талын зардал
5.2. Аялагчын ирэх буцах нисэх онгоцны тасалбарын үнэ
5.3. Улаанбаатар хотод байх зочид буудлын зардал
5.4. Монгол Улсад нэвтрэн орох визний хураамж
5.5. Илүү ачааны төлбөр болон нисэх онгоцны буудлын татвар хураамж
5.6. Цайны мөнгө
5.7. Жуулчны бааз дахь шар айраг болон бусад ундааны нэр төрлүүд
5.8. Эрүүл мэндийн даатгал
5.9. Отогт хоноглох майхан 
5.10. “Төлбөрийн дүнд багтах зүйл” хэсэгт тодорхой зааж тодорхойлогдоогүй бүх зүйлс.

Зургаа. Нэмэлт
6.1. Хэрэв та тухайн улсад илүү удаан хугацаагаар байх хүсэлтэй байх болон төлбөрийн дүнд ороогүй үйлчилгээг авах тохиолдолд та манай “Хөвсгөл сорилт” унадаг дугуйн бартаат замын зуны завьтай аяллыг зохион байгуулж байгаа хамт олонд урьдчилан мэдэгдээрэй.

Ивээн тэтгэгч, Хамтран ажиллагч байгууллагуудын лого