Мэдээлэл

Хөвсгөл Сорилт Мөсөн Замын Унадаг Дугуйн Аяллын замын маршрутыг шалгах үзлэг хийгдлээ.

Хөвсгөл Сорилт Мөсөн Замын Унадаг Дугуйн Аяллын замын маршрутыг шалгах үзлэг, шалгалтыг MB (Mongolian Bike) Олон Улсын Дугуйн Аяллын Холбооноос 4 өдөр /2016.02.1-4 хооронд / - ын хугацаанд  302 км зайд хийж гүйцэтгэлээ. Энэ удаагийн аяллын багийн гишүүдэд 10 хүн   (3 дугуйчин, 2 зураглаач, 1 механикч, 3 авто машины жолооч ба 1 хөтөч) багтсан юм. Агаарын хэм өдөртөө  -15 -аас  - 21°C, шөнөдөө  -20-оос  - 30°C, салхигүй байв. Хөвсгөл нуурын мөсний зузаан 90 см байгааг энэхүү үзлэг шалгалтаар тогтоосон ба мөсөн дорхи усны температур 00 C байв. Нуурын хойд тал цасааар хучигдаж зарим газарт мөсжин хөлджээ. Ийм газрыг туулахад жаахан хүндрэлтэй байлаа. Нуурын мөсөнд харин ямар нэг хагарал буюу хар хил гараагүй байна. Нутгийнхан энэ жил мөс маш сайн хөлдлөө гэцгээж байна. Тиймээс  Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр дугуйгаар явахад ямар ч аюулгүй гэсэн үг. Харин нэг чухал зүйл нь та хадаастай дугуйгаа бэлдэх хэрэгтэй.