Мэдээлэл

“ХӨХ СУВД 2016” ОЛОН УЛСЫН МӨСНИЙ БАЯР


 

“ХӨХ СУВД 2016” ОЛОН УЛСЫН МӨСНИЙ БАЯР

Зорилго:

Монгол улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын улирлын хугацааг уртасгах, Хөвсгөлийн өвлийн үзэсгэлэнт байгалийг нийтэд сурталчилан таниулах, хамгаалах, орон нутгийн иргэдийн орлогыг дэмжих, эко аялал жуулчлал хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна.

2016 оны  мөсний баярын онцлог:

Хөвсгөл далай орчмын үзэсгэлэнт байгалийг хамгаалах, унаган төрхийг хадгалах, орон нутгийн иргэдэд мэдлэг олгох, эко болон спорт аялал жуулчлалыг дэлгэрүүлэхэд оршино. Үзэсгэлэнт Хөвсгөлийн гайхамшгийг мөсөн урлагаар бүтээж, мөсөн хотхоныг Хөвсгөл нуурын мөсөн дээр барьж үзэгч олонд мөсний урлагийг гайхуулна.

Хугацаа:

            2016 оны 3 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд

Зохион байгуулагдах газар:

            Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Доод Модот буланд

Ерөнхий зохион байгуулагч:

            Хөвсгөлийн Аялал Жуулчлал Эрхлэгчдийн Холбоо

Мөсөн сийлбэрийн олон улсын тэмцээнийг санаачлан зохион байгуулагч:

            Dazzler Design XXK, Хөвсгөлийн Аялал жуулчлал эрхлэгчдийн холбоо

Хамтран зохион байгуулагчид:

  • БОНХАЖЯ
  • Хөвсгөл аймгийн ЗДТГ
  • Хатгал тосгоны ЗДТГ
  • Хөвсгөл аймгийн ТХГ

Холбоо барих:

  • БЗД, 14-р хороо, Хөвсгөл Трэйвелийн байр, Д.Наранчимэг
  • Утас: 99092273, 99080416, 91004008, 98114408, 88115538

ХӨТӨЛБӨР

2016 ОНЫ 3 ДУГААР САРЫН 03-НЫ ӨДӨР, ПҮРЭВ ГАРИГ

09:30 – 10:30 Нээлтийн ажиллагаа  

Мөсний баярт зориулсан сүлд дуу, бүжиг, баярын парад. Үүнд: Морин чарга, нохой чарга, тэшүүрчид, сумдуудын албан байгууллага, нутгийн төлөөлөл, иргэд оролцоно.

  • Морин чаргатай парад
  • Тэшүүрчдийн парад
  • Нохой чарганы парад

10:30 – 11:30 Нээлтийн үйл ажиллагаа

  • Хөвсгөлийн Аялал жуулчлал эрхлэгчдийн холбооны тэргүүн Д.Наранчимэг үг хэлнэ.
  • Хөвсгөл аймгийн засаг дарга А.Эрдэнэбаатар үг хэлнэ.
  • Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлнэ.
  • БОНХАЖЯ-ны төлөөлөгч үг хэлнэ.
  • Аймгийн драмын театрийн бүжигчид, Хатгалын дуучидтай хамтарсан тоглолт

11:30 – 12:30 “ХӨХ СУВД 2016” мөсөн хотхоноор аялах чөлөөт цаг

12:30 – 13:30  Мөсөн шагайн тэмцээн

13:30 – 14:30  Завсарлага

14:30 – 15:30   Үндэсний хувцасны өвлийн загварын үзүүлбэрүүд болон монгол үндэсний сайхан   хувцастай иргэдийг шалгаруулах

15:30 – 16:00 “Мongolian Khuvsgul Ice Bike Challenge” унадаг дугуйн аяллын бариа (271км)

16:00 – 17:00 Чаргатай морьдын танилцуулга, уралдаан

17:00 – 18:30  “Мөсөн урлан бүтээх” уралдааны шагнал гардуулах үйл ажиллагаа

18:30 – 19:30  Завсарлага

20:30 – 22:00  Галын наадам - Бөөгийн зан үйлтэй танилцах

2016 ОНЫ 3 ДУГААР САРЫН 04-НИЙ ӨДӨР, БААСАН ГАРИГ  

10:00 – 11:00  Жуулчдад зориулсан хөгжөөнт тэмцээн

11:00 – 12:00  Мөсний сум харвааны тэмцээн

12:00 – 13:00  Тэшүүрийн тэмцээн

13:00 – 14:00  Завсарлага

15:00 – 16:00  Мөсөн дээрхи сумо барилдааны тэмцээн

16:00 – 17:00  Хаалтын ажиллагаа

18:00 – 20:00  Хүлээн авалт (Такстай)

 

2016 ОНЫ 3 ДУГААР САРЫН 05-НЫ ӨДӨР, БЯМБА ГАРИГ

Чөлөөт өдөр:

  • Төлөөлөгчид буцах
  • Зочид байрласан баазууд дээрээ өнжих, тухайн баазаас зохиогдох явган аялал, морин чарга, нохойн чарганы аялалд оролцох

Мөсний баярт оролцогчид нь төлөвлөгдсөн сонирхолтой хөтөлбөрүүдийг үзэж сонирхохоос гадна дараахи хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой. Тухайлбал:

  • Мөсөн урлан бүтээх уралдаанд оролцох (3-р сарын 03, 04- нд зохиогдоно.)
  • Мөсөн гэрт зочлох
  • Мөсөн гэр баар (мөсөн аяга, хундаганд амтат дарс, сархад ундаа зооглох)
  • Хөвсгөл далайн тунгалаг мөсөөр морин чаргаар аялах
  • Нохойн чаргаар аялах
  • Тэшүүрээр гулгах
  • Бусад хөтөлбөрүүдэд оролцох

 

2016 ОНЫ 3 ДУГААР САРЫН 11-14-НИЙ ӨДРҮҮДЭД

  • “ХӨХ СУВД 2016” баярын хүрээнд 2016 оны 3 дугаар сарын 11-14-ний өдрүүдэд спорт загасчлалын Олон улсын тэмцээн Ханх сумд байрлах “Ласт Фронтир” жуулчны баазад зохиогдоно. Утас:88089141