271 км, 4 өдөр
Мөсөн аялал
-145 өдөр үлдлээ
271 км, 4 өдөр
Мөсөн аялал
-145 өдөр үлдлээ
271 км, 4 өдөр
Мөсөн аялал
-145 өдөр үлдлээ
271 км, 4 өдөр
Мөсөн аялал
-145 өдөр үлдлээ
271 км, 4 өдөр
Мөсөн аялал
-145 өдөр үлдлээ

Танилцуулга

Хөвсгөл  нуур нь Төв Азийн цээжин дэх Монгол улсын нутаг дэвсгэрт оршдог дэлхийн хамгийн цэнгэг устай нуур юм.

Эргэн тойрон битүү ой мод тайгаар хүрээлэгдсэн гайхамшигтай тогтоцтой, одоог хүртэл онгон дагшин байгалиараа жуулчдын нүд болоод сэтгэлийг баясгасан аялал жуулчлалын гол бүс бөгөөд Монголын Швейцарь хэмээн нэрлэгдэх энэ газарт өвлийн улиралд өдөртөө -15°C-ээс -25°C хүртэл, шөнөдөө -25°C-ээс -40°C хүртэл хүйтэн, заримдаа 20 метр секунд хүртэл хурдтай шуурдаг. Чухамхүү, өвлийн жавар тачигнасан ийм л газарт Таныг эрч хүч, авхаалж самбаагаа дайчлан, өөрөө өөрийгөө ялан дийлэх аугаа хүсэл эрмэлзэлтэйгээр шил толь шиг гялалзах мөсөн дээгүүр түүчээлэн хурдлах энэхүү спорт аялалыг санал болгоход таатай байна.

MB (Mongolian Bike) олон улсын унадаг дугуйн аяллын холбооноос зохион байгуулж буй “Хөвсгөл  сорилт” хаврын аялал нь Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр нийт 271 км  (169 майл) замыг дөрвөн өдөрт унадаг дугуйгаар тойрох ба өдөрт дунджаар 67 км замыг туулна. Дэлхийн өнцөг булан бүрээс  авхаалж самбаа, эр зориг, хүч чадлаа сорихоор ирсэн чадварлаг хамт олонтой нэгэн баг болон маш сонирхолтой аялах боломжийг Таньд олгож байгаадаа баяртай байна. Манай аялал нь олон улсын хэмжээнд зохиогдож байгаараа онцлог юм.

Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар болон Хөвсгөлийн Аялал жуулчлалын холбоо хамтран 15 дахь жилдээ зохион байгуулж байгаа  ”Мөсний баяр” нь өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд асар их үүрэгтэйгээс гадна дэлхий дахинд Монгол орныг сурталчилахад гол зорилго нь чиглэгдэж байгаа. Тийм учраас  MB (Mongolian Bike) олон улсын унадаг дугуйн аяллын холбоо нь энэ бүхэнд өөрийн хувь нэмрээ оруулах үүднээс “Мөсний баяр”-т аялал жуулчлалын шинэ төрөл болох унадаг дугуйн аяллаар анх удаа оролцож, цаашлаад  жил бүр зохиохоор төлөвлөж байна. Манай холбоо нь нийгмийн сайн сайхны төлөө үйлчилдэг төрийн бус байгууллага юм.

Бидний аялалын эрхэм зорилго бол дэлхийн дулаарлын эсрэг үйлсэд хувь нэмэр оруулахад чиглэгдэхээс гадна иргэдэдээ амьдралыг тэтгэгч усаа гамнах, мөн автомашин болоод нүүрсний хэрэглээгээ багасгах талаар сурталчлан таниулахад оршино.

Эрхэм Таныг MB (Mongolian Bike) олон улсын унадаг дугуйн аяллын холбооноос зохион байгуулж буй адал явдлаар дүүрэн, амьдралдаа хэзээ ч үл мартагдам нэгэн  шинэ түүхийн хуудсыг нээх дурсамжтай, сонирхолтой аялалд оролцохыг урьж байна.

Таны аялалын зардлаас 235 евро  (ойролцоогоор нэг дугуйчны) дэлхийн дулаарлын эсрэг үйлсэд хувь нэмэр оруулахад зориулагдах болно.

Нэр

“Хөвсгөл сорилт” унадаг дугуйн мөсөн замын аялал

Төрөл

Мөсөн дээрх унадаг дугуйн аялал (Автомашин дагалдана)

Зорилго

Дэлхийн дулаарлын эсрэг

Дугуйчин

1740$

Дагалдах оролцогч

1740$ евро

Сурвалжлагч, фото зурагчин

1740$ евро

Зай

Унадаг дугуй 271 км (Өдөрт 67 км)

Эхлэх

2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр, Улаанбаатар

Дуусах

2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр, Улаанбаатар

Хугацаа

9 өдөр | 8 шөнө

Хонох

Гэр, модон байшин

Аяллын зам

Аяллын зам

Улаанбаатар-Баян-Өндөр-Мөрөн-Хатгал-Ханх-Хатгал-Мөрөн-Улаанбаатар

Унадаг дугуйн зам

Хатгал-Модон хүйс-Ханх-Модон хүйс-Хатгал 

Аяллын хөтөлбөр

ӨДӨР 1: 2018 ОНЫ 02 ДУГААР САРЫН 26-НЫ ӨДРИЙН БААСАН ГАРИГ

15:00-16:00 Аяллын танилцуулга уулзалт болно. Аяллын дугаар авна.
16:00-17:00 Чингисийн талбай дээр фото зураг авахуулна.
17:30-18:30 Оройн хоол. (Сити бэйкери & кафе, Улаанбаатар)
18:30-19:30 Улаанбаатар галт тэрэгний өртөө рүү автобусаар хүргэнэ.
20:35-07:20 Улаанбаатараас (351км) Баян-Өндөр сум руу галт тэргээр явна.
Жич:

Ирэхдээ ачаанд өгөх унадаг дугуйгаа авчирна уу

Хаана:

Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу 14200, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай 5 хаягт байрлах “Сити центр” барилга, 1304 тоот

ӨДӨР 2: 2018 ОНЫ 02 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН БЯМБА ГАРИГ

08:00-09:00 Өглөөний хоол (Баян-Өндөр сум)
09:00-19:00 Баян-Өндөр сумаас автобусаар Хөвсгөл аймгийн Хатгал тосгон руу (521км) явна. Замдаа ойролцоогоор 9 цаг явах болно.
12:00-13:00 Замдаа “Баатарван” (180км) жуулчны баазад өдрийн хоол иднэ.
19:00-20:00 Гангирс жуулчны баазад оройн хоол иднэ.
20:00-22:00 Маргаашийн аялалд бэлдэнэ.
22:00-07:30 Амрах (Гангирс жуулчны бааз)

ӨДӨР 3: 2018 ОНЫ 02 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН НЯМ ГАРИГ

08:00-09:00 Өглөөний хоол (Гангирс жуулчны бааз)
09:00-12:00 Аялалд бэлтгэх
12:00-13:00 Өдрийн хоол (Гангирс жуулчны бааз)
13:00-18:00 Нуурын мөсөн дээр унадаг дугуйгаа шалгах 10 км-ын аялал (Өвөлжөөндөө байгаа малчин айлд зочлох)
18:00-19:00 Оройн хоол (Гангирс жуулчны бааз)
19:00-22:00 Маргаашийн аялалд бэлдэх
22:00-07:30 Амрах (Гангирс жуулчны бааз)

ӨДӨР 4: 2018 ОНЫ 02 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДРИЙН ДАВАА ГАРИГ

Унадаг дугуйн аяллын нэг дэх өдөр Хатгал тосгоноос (72км) Далайн модон хүйс арал хүртэл мөс болон цасан замаар эхэлнэ.

07:30-08:00 Өглөө босох
08:00-08:30 Өглөөний хоол (Гангирс жуулчны бааз)
08:30-09:00 Бэлтгэл
09:00 Гараа
09:00-15:00 Унадаг дугуйн аялал
15:00-16:00 Өдрийн хоол (Далайн модон хүйс)
16:00-19:00 Маргаашийн аялалд бэлтгэх
19:00-20:00 Оройн хоол (Далайн модон хүйс)
20:00-22:00 Чөлөөт цаг
22:00-07:30 Амрах (Далайн модон хүйс)

ӨДӨР 5: 2018 ОНЫ 03 ДУГААР САРЫН 01-НЫ ӨДРИЙН МЯГМАР ГАРИГ

Унадаг дугуйн аяллын хоёр дахь өдөр Далайн модон хүйс арлаас (66км) Хөвсгөл нуурын хойморт байрлах Ханх сум хүрч хононо.

07:30-08:00 Өглөө босох
08:00-08:30 Өглөөний хоол (Далайн модон хүйс)
08:30-09:00 Бэлтгэл
09:00 Гараа
09:00-15:00 Унадаг дугуйн аялал
15:00-16:00 Өдрийн хоол (Ласт Фронтир жуулчны бааз)
16:00-19:00 Маргаашийн аялалд бэлтгэх
19:00-20:00 Оройн хоол (Ласт Фронтир жуулчны бааз)
20:00-22:00 Чөлөөт цаг
22:00-07:30 Амрах (Ласт Фронтир жуулчны бааз)

ӨДӨР 6: 2018 ОНЫ 03 ДУГААР САРЫН 02-НЫ ӨДРИЙН ЛХАГВА ГАРИГ

Унадаг дугуйн аяллын гурав дахь өдөр Ханх сумнаас (69км) буцаад Далайн модон хүйс арал хүртэл мөс болон цасан замаар үргэлжлэнэ.

07:30-08:00 Өглөө босох
08:00-08:30 Өглөөний хоол (Ласт Фронтир жуулчны бааз)
08:30-09:00 Бэлтгэл
09:00 Гараа
09:00-15:00 Унадаг дугуйн аялал
15:00-16:00 Өдрийн хоол (Далайн модон хүйс)
16:00-19:00 Маргаашийн аялалд бэлтгэх
19:00-20:00 Оройн хоол (Далайн модон хүйс)
20:00-22:00 Чөлөөт цаг
22:00-07:30 Амрах (Далайн модон хүйс)

ӨДӨР 7: 2018 ОНЫ 03 ДУГААР САРЫН 03-НЫ ӨДРИЙН ПҮРЭВ ГАРИГ

Унадаг дугуйн аяллын дөрөв дэх өдөр Далайн модон хүйс арлаас (72км) Хатгал тосгонд Мөсний баярын нээлтийн өдөр барианд орно. 

07:30-08:00 Өглөө босох
08:00-08:30 Өглөөний хоол (Далайн модон хүйс)
08:30-09:00 Бэлтгэл
09:00 Гараа
09:00-15:00 Унадаг дугуйн аялал
15:00 Бариа
15:00-16:00 Шагнал гардуулах, фото зураг авах (Доод модот булан)
16:00:17:00 Өдрийн хоол (Гангирс жуулчны бааз)
17:00-19:00 Чөлөөт цаг
19:00-21:00 Хаалтын ажиллагаа - Ардын урлаг, амьд хөгжмийн тоглолт. (Гангирс жуулчны бааз)
21:00-22:00 Чөлөөт цаг
22:00-07:30 Амрах (Гангирс жуулчны бааз)
Жич:

Мөсний баяр нь Гангирс жуулчны баазаас 5 км зайд Доод модот булангийн тушаа нуурын мөсөн дээр болно.

ӨДӨР 8: 2018 ОНЫ 03 ДУГААР САРЫН 04-НЫ ӨДРИЙН БААСАН ГАРИГ

08:30-09:00 Өглөө босох
09:00-10:00 Өглөөний хоол (Гангирс жуулчны бааз)
10:00-13:00 Мөсний баярын хаалт үзэх (Автомашин дагалдахгүй)
13:00:14:00 Өдрийн хоол (Гангирс жуулчны бааз)
14:00-18:00 Улаанбаатар руу буцахад бэлдэх
18:00-19:00 Оройн хоол (Гангирс жуулчны бааз)
19:00-22:00 Чөлөөт цаг
22:00-07:30 Амрах (Гангирс жуулчны бааз)

ӨДӨР 9: 2018 ОНЫ 03 ДУГААР САРЫН 05-НЫ ӨДРИЙН БЯМБА ГАРИГ

07:00-08:00 Өглөөний хоол (Гангирс жуулчны баазад)
08:00-22:00 Хатгал тосгоноос автобусаар Улаанбаатар (900км) хот руу буцна. Замдаа ойролцоогоор 14 цаг явах болно
13:00-14:00 Замдаа “Баатарван” жуулчны баазад (Хатгалаас 341км) өдрийн хоол иднэ
21:00-22:00 Замдаа “Урьхан” хоолны газар (Хатгалаас 800км) оройн хоол иднэ
00:00 “Сити центр” барилгын үүдэнд 00:00 цагаас өмнө хүргэж өгч үйлчилгээ дуусах болно.
Жич:

Цаг агаарын байдлаас болж аяллыг 1-2 хоног сунгаж магадгүй тул нисэх онгоц, галт тэрэгний тасалбарыг бодолцож захиална уу

КАЛЕНДАРЬЧИЛСАН ТӨЛӨВЛӨГӨӨ

Галт тэрэг: 351 km (1 өдөр)
Автобус: 1393 km (2 өдөр)
Унадаг дугуй: 271 km (4 өдөр)
Жуулчны бааз: (2 өдөр)
Нийт: 2023 km (9 өдөр, 8  шөнө)

Түүх дурсгалт газрууд

ӨДӨР 1 (2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн баасан гариг)

УЛААНБААТАР ХОТ

Монгол улсын нийслэл Улаанбаатар хот нь анх 1640 онд Өргөө хот нэртэйгээр байгуулагдаж байсан. 1924 онд Улаанбаатар нэртэй болсон. Улаанбаатар хот нь 470 мянган га газрыг эзэлдэг. Улаанбаатар хот нь 9 дүүрэг, 117 хороодоос бүтдэг. Улаанбаатар хот нь 333,400 өрх айлтай, 1,314,486 хүн амтай. Дэлгэрэнгүйг http://www.ulaanbaatar.mn 

ОРХОН АЙМАГ

Орхон аймаг нь 1994 онд байгуулагдсан. Орхон аймаг нь 2 сумтай, 23424 өрх айлтай,  99366 хүн амтай, 844 га газар нутагтай, 123,202 тоо толгой малтай.  Дэлгэрэнгүйг http://www.ith-orhon.mn

БАЯН-ӨНДӨР СУМ

Орхон аймгийн төвийг Баян-Өндөр сум гэдэг.  Баян-Өндөр сум нь 22 багтай, 88000 мянган хүн амтай. Баян-Өндөр суманд дэлхийд аравт багтдаг зэс баяжуулах Эрдэнэт үйлдвэр байдаг. Дэлгэрэнгүйг http://orhonbayanundur.mn

ӨДӨР 2 (2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн бямба гариг)

ХӨВСГӨЛ АЙМАГ

Хөвсгөл аймаг нь 1931 онд байгуулагдсан. Хөвсгөл аймаг нь 24 сумтай, 100628 га газар нутагтай, 126000 хүн амтай, 4,0 сая гаруй тоо толгой малтай.  Дархад, халх, буриад, хотгойд, урианхай, цаатан угсаатан ястан амьдардаг. Дэлгэрэнгүйг http://khuvsgul.nso.mn

МӨРӨН СУМ

Хөвсгөл аймгийн төв Мөрөн сум нь 13 багтай, 10290 га газар нутагтай, 11034 өрх айлтай, 42925 хүн амтай. Дэлгэрэнгүйг http://moron.khs.gov.mn

ХАТГАЛ ТОСГОН

Хатгал сумын нутаг нь 1600 оны дунд үе хүртэл баруун монголын хаант улсын бүрэлдэхүүн нутаг байсаар ирсэн юм. Энэ нутагт баруун монголын цэргийн зэвсгийн төмөр хайлуулдаг газар байсан тухай Оросын түүх сурвалжид тэмдэглэсэн байдаг. Хатгал орчим нь зэвсэг бэлтгэх цэргийн хүрээ буудалладаг газар байжээ. 1696 онд халх Монгол Манжийн дарлалд орсоноос хойш Оросын хилийн дагуу Харуулын алба байгуулагдахад одоогийн Хатгал орчимд Хатгал харуулыг байгуулжээ.

Ингэж Хатгал сумын суурийн газар болох эхлэл тавигдаж эхэлжээ. Улмаар Манж, Хятад, Монгол ноёд Хатгал орчмын газар нутгийн тансаг сайхан байгалийг хараад биширч, энэ нутгийг амарч зугаацахад аятай тохитой газар юм гэж үзэж ойр хавьд нь айл мал байлгахгүй байхыг шаардаж байжээ.

Ийнхүү нь 1727 оноосХатгал суурин газрын шинжийг олж байгуулагджээ. 1910 он гэхэд Оростой хийх худалдааны зам дайрч өнгөрдөг бяцхан тосгон болсон байв. 1914 онд Оросын хилийн хот Мондоос Улиастай хүртэл телеграфын шугам татагдсан нь Хатгалыг дайран өнгөрч байсан бөгөөд 1921 оны байдлаар 150 орос иргэн амьдардаг Монголын хойд зүгийн Улиастай хотын дараа орох томоохон суурийн газрын нэг болж байжээ.

1921 онд Оросын цагаан цэрэг Хатгалыг эзлэн авхад Д.Сүхбаатар "...бид умар зүгийн гол стратекийн чухал газраа дайсанд алдлаа" гэж онцгойлон төлөвлөгөө зохиож Чойбалсан тэргүүтэй цэрэг хөдөлгөн чөлөөлж байсан Монгол орны чухал газрын нэг юм. 1921 онд Хатгал нь бүс нутгийнхаа засаг захиргааны төв нь болов.

1931 онд Хөвсгөл аймаг байгуулагдахад аймгийн төв болж байсан ч 1933 онд аймгийн төвийг Мөрөн уруу шилжүүлжээ.

Ардчилсан хувьсгал ялсны дараа 1990 оны байдлаар 7000 орчим оршин суугчтай байсан тус тосгонд бага оврын цахилгаан станц баригдсан ч удалгүй модны үйлдвэр хаагдаж, ачаа тээвэрлэлт багассан тул хүмүүс Хатгалыг орхин одох нь нэмэгдсээр 1994 онд 3,756, 2000 онд 2,498 оршин суугчтай гэж бүртгэгджээ. 2014 онд автозам ашиглалтанд орж дотоод гадаад жуулчны тоо нэмэгдсэнээр Хатгал тосгон дахин сэргэж эхэлсэн.

Хатгал тосгон нь одоо 911 га эдэлбэр газартай, 877 өрх айлтай, 3000 хүн амтай, 27646 толгой малтай. Халх, дархад, хотгойд, урианхай ястан амьдардаг.

УС, МӨСӨН ЗАМЫН ТЭЭВЭР

1910 онд Оросын худалдаачид 40 тонн даацтай жижиг модон онгоцыг Хөвсгөл нуураар аялуулснаар Хөвсгөл нуурын усан замын тээвэр эхэлжээ. 1913 онд 6 морины хүчин чадалтай “Монгол” хэмээх усан онгоц 700 тонн даацтай чиргүүлээр ноос тээвэрлэдэг байв. 1931 онд 100 морины чадалтай модон онгоц, 1934 онд 200 морины хүчин чадалтай “Сүхбаатар” хөлөг онгоц, 1956 оноос 400 тонн даацтай “Хөвсгөл”онгоцыг 700 тонн даацтай чиргүүлийн хамт Хөвсгөлийн усан замын тээвэрт тус тус ашиглаж байжээ.

1985 оноос 40 жил ашиглах техникийн зөвшөөрөлтэй, автомат удирдлага бүхий 800 морины хүчин чадал бүхий дизель хөдөлгүүртэй, 1800 тонн ачаа чирэх чадалтай, цагт 20-22 км хурдалдаг “Сүхбаатар” хөлөг онгоцыг ашиглаж байна.

Өвлийн цагт мөс хөлдсөн үед анхандаа морин чаргаар мөсөн замын тээвэр хийдэг байв. Хожим автомашин гарсны дараа автомашинаар тээвэрлэдэг болсон. 

ӨДӨР 3 (2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ням гариг)

ХӨВСГӨЛ НУУР

Хөвсгөл нуур гэдэг нь “Хөх өнгөтэй, хөлгүй нуур” гэсэн үг. Хөвсгөл нуур нь Монгол улсын хойд хэсэгт Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт оршдог. Хөвсгөл нуур нь 2760 км.кв талбайтай, нуурын урт нь 136 километр, өргөн нь 36 километр, 268 метр гүн, далайн түвшнээс дээш 1645 метр өндөрт оршдог.  Одоогоос 7 сая орчим жилийн өмнө үүссэн нуур ажээ. Эргийн шугамын урт нь 414 км, усны нөөцөөрөө дэлхийд 14 дүгээрт, Азид хоёрдугаарт ордог.
Хөвсгөл нуурт 96 гол горхи цутгадаг бөгөөд дэлхийн цэнгэг усны 1 хувийг эзэлдэг. Нуурын ёроолын талбайн 70 хувь нь 100 метрээс илүү гүн. Усны тунгашилт нь 24.5 метр, өөрөөр хэлбэл 24.5 метрт байгаа доорх зүйл харагдана гэсэн үг. Хөвсгөл нуур нь дэлхийн долоон эртний нуурын нэг. Эргэн тойрон сүрлэг өндөр уулсаар хашигдах бөгөөд баруун урд талаараа 3000-3200 метр өндөр Хорьдол сарьдагийн нуруу, Баяны нуруугаар хүрээлэгдэнэ. 

ӨДӨР 4 (2018 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн даваа гариг)

ХӨВСГӨЛ НУУР ҮҮССЭН ДОМГООС

Эрт урьдын цагт Хөвсгөл нуурын энэ хөндийг “Диваанжингийн хөндий” хэмээн гэж нэрлэдэг байв. Үржил шимтэй энэ сайхан хөндийд нутгийн олон дутагдах гачигдах зовлонгүй амьдардаг байв.

 Нэгэн өдөр хар муу санаатай, харийн нэгэн тэнүүлч эр диваажингийн хөндийд ирснээс хойш нутгийн олны дунд эв эвдэрч, элэг бүтэн амьдрал үгүй болж, хэрүүл маргаан, аллага, таллага газар авч, гай зовлон салахаа больжээ.

Энэ бүхнийг харсан Мөнх тэнгэр хилэгнэн аянга цахилгаанаа буулган, уул хадыг нураан, газар дэлхийг хөрвүүлжээ. Диваажингийн хөндий үгүй болж, эрэг ангал үүсч, буцламхай ус оргилон, амьтан хүн амьдрахын аргагүй болов.

Энэ бүхнээс арай ядан амь зулбан үлдэгсэд тахил, мандал өргөн Мөнх тэнгэрээс өршөөл гуйсны эцэст асар том чулуу ангалыг таглан бууж, буцламхай ус хөрч, цэнгэг нуур болон тогтжээ. Байгаль дэлхий ч сэргэж, хүн амьтан "Диваажингийн хөндий"-дөө дахин амар сайхан жаргаж эхлэв.

Тэнгэрээс унаж нуурын голд арал болон тогтсон чулууг “Мандал” уул хэмээн нэрлэжээ. Хөвсгөл нуур нь Модон хүй, Далай хүй, Бага хүй, Хадан хүй хэмээх 4 аралтайгаар үүссэн юм гэнэ лээ.

ХӨВСГӨЛ НУУР УУ, ДАЛАЙ ЮУ ДОМГООС

Хөвсгөл далайн тухай ийм нэгэн домог буй. Манжийн эрхшээлд байх үед байгалийн баялгаас хүртэл татвар авч ард түмнийг туйлдуулдаг байжээ. Хөвсгөл нуураас татвар авах шийдвэрийг Манжийн хаан гаргасанд нутгийнхан дургүйцэж “Хөвсгөл бол нуур биш далай” хэмээн маргажээ.

Далай гэж батлах зүйл юу байна гэхэд нь “Хөвсгөлд 100 гол цутгадаг учраас далай юм” гэжээ.

Манжийн шинжээчид нуурын талаар нэлээд судалчихсан байсан болохоор өдөр товлож нууранд цутгах гол горхийг тоолох болжээ. Монголын талынхан болзоот өдрийн өмнө уул усаа тахин, сан тавьж судар уншуулж аргалснаар зүсэр бороо оруулжээ.

Уулын жалга судаг бүхэн гол горхи болон урсаж зөвхөн багахан хэсэгт л 100 хол давсан тул явж тоолох аргагүй үер болсон гэдэг. Энэ тухай Манжийн хаанд айлтган Хөвсгөл нуурыг далай болгоод зогсоогүй татвараас чөлөөлсөн ажээ.

ӨДӨР 5 (2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн мягмар гариг)

ХАНХ СУМ

Ханх сум нь анх 1931 онд байгуулагдаад татан буугдаж, дахин 1994 онд байгуулагдсан. Одоо 5500 га газар нутагтай, 680 өрх айлтай, 3000 хүн амтай, 26000 толгой малтай. Оростой хиллэх Ханх-Мондийн хилийн боомтоос 22 км зайд оршдог. Халх, дархад, хотгойд, урианхай ястан амьдардаг. Хойд талаараа ОХУ-тай хиллэж, Ханх Мондын хилийн боомттой. 2015 онд зуны улиралд 9,0 мянга гаруй орос жуулчин Хөвсгөл нуурыг үзэхээр болон загасчлахаар иржээ. 

ӨДӨР 6 (2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн лхагва гариг)

ДАЛАЙН МОДОН ХҮЙС АРАЛ

Далайн модон хүйс арал нь Хөвсгөл нуурын дунд Хатгалаас 64 км, Ханхаас 66 км байрладаг. Арал нь 4 км урттай, 3 км өргөнтэй.  Энэ аралд хандгай, гөрөөс, чандага зэрэг төрөл бүрийн ан амьтантай. Хүн амьдардаггүй. Олон зүйлийн ургамал жимс ургадаг.

УРАНДӨШ УУЛ ҮҮССЭН ДОМГООС

Сүн далайг шалбааг байхад Сүмбэр уулыг гүвээ байхад Хөвсгөл далай ч гэж байсангүй. Мөнх цаст уулс алсын алсаас сүмбэрэлсэн, зэрэглээ наадсан тэнүүн тал энэ нутагт таргийн таван ямаа, таглаатай худаг хоёроос өөр юу ч байсангүй.

Таван хар ямаатай тарчиг зүдүү эмгэн ямаагаа услаад худгаа таглахыг мартчихжээ. Худгийн ус оргилон оргилсоор амьтан хүн живж, аюул учирдагийн даваан дээр нэгэн бяртай эр тэртээ алсад сүмбэрлэн харагдах Уран дөшийн оройг таслан чулуудаж, худгийн амыг тагласан гэнэ. Их уулсын завсарт нуур цэлийж, Урандөшийн орой нуурын дунд арал болон тогтжээ

Уулын орой хавтгай тавцан дөш шиг болсноос Урандөш гэж нэрлэх болжээ. Ой хөвчтэй үзэсгэлэнт энэ арлыг Далайн модон хүйс гэх болжээ. Гэвч нуурын ус таглаагаараа шүүрэн ус ихэссээр байжээ. Эмгэн нуурыг сэтлэн урсгаснаас ой хөвч, ус ургамал тэгш үзэсгэлэнт нутаг  болжээ. Эмгэний сэтгэл урсгасан голыг Эг хэмээн нэрлэх болжээ.

ӨДӨР 7 (2018 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн пүрэв гариг)

МӨСНИЙ БАЯР Хөвсгөл нуураа хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд гадаад дотоодын жуулчдыг  татан оролцуулах чиглэлээр “Мөсний баяр”-ыг анх 2000 онд зохиожээ. Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын байгаль орчны байцаагч Ж.Төмөрсүх үүсгэл санаачлага гарган, Хөвсгөл нуурын Сантын өвөр гэдэг газрын нуурын мөсөн дээр мөсний баяр анх хийжээ. Арваад чаргатай морины уралдаан болж, нутгийн иргэд оролцсон байна. 
2001 онд мөсний  баярын хүрээ өргөжин Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын  захиргаа  уул баярыг  зохион байгуулдаг болжээ. Хатгал тосгоны захиргаа, аялал жуулчлалын  баазууд оролцож, аймгаас анхаарч туслалцаа дэмжлэг үзүүлэх болсон. Мөсний хоёр дахь баяр Мараатын булан гэдэг газрын мөсөн дээр  болсон. 
2006 оноос Модот буланд байнга хийж байх болсон. 2006 оны мөсний баярт АНУ-ын элчин сайд Памела Слуц оролцсон бол 2007 оны мөсний баярт Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр оролцож, Голландын 200 тэшүүрчний мөсний марафон  уралдаан болсон. 2008 оны мөсний баярыг БНХАУ-ын Өвөр монголын “Монгол одон” телевиз бүрэн сурвалжилж, Хятадын төв телевизээр дэлхий нийтэд хүргэсэн. Мөсний баяр жил ирэх тусам хүрээгээ тэлсээр байна. Энэ жил 15 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Жил бүр мөсөөр “Мөсөн хотхон” барьж сүндэрлүүлдэг байна. 
Энэ баярыг одоо Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар болон Хөвсгөлийн Аялал жуулчлалын холбоо хамтран зохион байгуулдаг. 

МӨСНИЙ БАЯРЫН НЭЭЛТ

  • Ардын урлагийн тоглолт
  • Чаргатай морьдын тэмцээн
  • Мөсөн шагайн тэмцээн
  • Цаа бугын үзүүлбэр
  • Тэшүүрийн тэмцээн
  • MKIBC унадаг дугуйн аяллын багийн бариа
  • Сумо барилдаан
  • Үндэсний хувцасны үзүүлбэр
  • Олс таталтын тэмцээн

ӨДӨР 8 (2018 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн баасан гариг)

МӨСНИЙ БАЯРЫН ХААЛТ

  • Мөсөн урлагийн гайхамшиг
  • Мөсөн гэрт зочлох
  • Мөсөн гэр баар (мөсөн аяга, хундаганд амтат дарс, сархад ундаа зооглох)
  • Мөсөн дээгүүр морин чаргаар аялах
  • Нохойн чаргаар аялах
  • Цаатан айлд зочлох, цаа унах, зургаа авахуулах
  • Тэшүүрээр гулгах
  • Галын наадам 

ӨДӨР 9 (2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн бямба гариг)

БУЛГАН АЙМАГ

Булган аймаг нь 1937 онд үүсэн байгуулагдсан. Булган аймаг 16 сумтай, 10360 өрх айлтай, 58483 хүн амтай, 2,0 сая гаруй толгой малтай, 48,733 мянган га газар нутагтай. Дэлгэрэнгүйг http://www.bulgan.gov.mn

БУЛГАН СУМ

Булган аймгийн төвийг Булган сум гэдэг. Булган сум нь 7 багтай, 1126 өрх айлтай, 11320 хүн амтай.

БААТАРВАН ЖУУЛЧНЫ БААЗ

Баатарван жуулчны бааз нь амралт сувиллын цогцолбор жуулчны бааз юм. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Сэлэнгэ мөрөн дээгүүр тавьсан Гуртын гүүрний дэргэд байгалийн үзэсгэлэнт газар байрладаг.

Хутаг-Өндөр сум нь Монгол улс 1911 онд тусгаар тогтноход их хувь нэмэр оруулсан Хатанбаатар Магсаржавын төрсөн нутаг юм. Түүний алдар гавъяаг хүндэтгэж Баатарван нэрээр амралтын газрыг нэрлэсэн. Дэлгэрэнгүйг http://www.baatarvan-amralt.mn

Хоол

Унадаг дугуйн аяллын хугацаанд өглөө, өдөр, орой 1, 2 дугаар хоолтой, цай кофе, ус дагалдана. Бусад өдрүүдэд жирийн өглөө, өдөр, оройн хоолоор үйлчилнэ.

ӨДӨР 1 (2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн баасан гариг)

  • Оройн хоол (Сити бэйкери & кафе, Улаанбаатар)

ӨДӨР 2 (2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн бямба гариг)

  • Өглөөний хоол (Баян-Өндөр сум)
  • Өдрийн хоол (Баатарван амралт, сувилалын газар, Булган аймаг)
  • Оройн хоол (Гангирс жуулчны бааз, Хатгал тосгон)

ӨДӨР 3 (2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ням гариг)

  • Өглөөний хоол (Гангирс жуулчны бааз, Хатгал тосгон)
  • Өдрийн хоол (Гангирс жуулчны бааз, Хатгал тосгон)
  • Оройн хоол (Гангирс жуулчны бааз, Хатгал тосгон)

ӨДӨР 4 (2018 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн даваа гариг)

  • Өглөөний хоол (Гангирс жуулчны бааз, Хатгал тосгон)
  • Өдрийн хоол (Далайн модон хүйс арал, Хөвсгөл нуур)
  • Оройн хоол (Далайн модон хүйс арал, Хөвсгөл нуур)

ӨДӨР 5 (2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн мягмар гариг)

  • Өлөөний хоол (Далайн модон хүйс арал, Хөвсгөл нуур)
  • Өдрийн хоол (Ласт Фронтир жуулчны бааз, Ханх сум)
  • Оройн хоол (Ласт Фронтир жуулчны бааз, Ханх сум)

ӨДӨР 6 (2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн лхагва гариг)

  • Өглөөний хоол (Ласт Фронтир жуулчны бааз, Ханх сум)
  • Өдрийн хоол (Далайн модон хүйс арал, Хөвсгөл нуур)
  • Оройн хоол (Далайн модон хүйс арал, Хөвсгөл нуур)

ӨДӨР 7 (2018 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн пүрэв гариг)

  • Өглөөний хоол (Далайн модон хүйс арал, Хөвсгөл нуур)
  • Өдрийн хоол (Гангирс жуулчны бааз)
  • Оройн хоол (Гангирс жуулчны баазад хаалтын үйл ажиллагаа)

ӨДӨР 8 (2018 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн баасан гариг)

  • Өлөөний хоол (Гангирс жуулчны бааз, Хатгал тосгон)
  • Өдрийн хоол (Гангирс жуулчны бааз, Хатгал тосгон)
  • Оройн хоол (Гангирс жуулчны бааз, Хатгал тосгон))

ӨДӨР 9 (2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн бямба гариг)

  • Өлөөний хоол (Гангирс жуулчны бааз, Хатгал тосгон)
  • Өдрийн хоол (Баатарван амралт, сувилалын газар, Булган аймаг)
  • Оройн хоол (Урьхан хоолны газар, Төв аймаг)

Байр

ХАТГАЛ ДАХЬ ГАНГИРС ЖУУЛЧНЫ БААЗ

Байр: -  Дөрвөн хүний ортой, галлагаатай модон байшин, гэрт унтана. 
-  Угаалтуур, жорлон тусдаа 
-  Душэнд 30 минутын зайтай, найм наймаараа ээлжилж орно.
Цахилгаан: -  Төвийн цахилгаан шугам сүлжээнд холбогдсон. 
-  Өрөөндөө гар утас, GPS, зургийн аппарат зэргээ цэнэглэх боломжтой. 
Холбоо: -  Жи-Мобайл, Юнител, Мобиком, Скайтелын утас ажиллана. 
-  Wi-Fi цацна. 
Хоол: -  Өглөө, өдөр, оройн хоол бүгд 1, 2 дугаар хоолтой, цай, кофе, ус

 

ДАЛАЙН МОДОН ХҮЙС АРАЛ (ХӨВСГӨЛ НУУР)

Байр: - Арлын ойролцоо мөсөн дээр аяны гэр, майханг урьдчилан барьж бэлтгэнэ. 
- Гэрт газраар гудас дэвсээд, аяны хөнжилдөө унтана. 
Цахилгаан: - Зөөврийн цахилгаан үүсгүүрээр гэрэлтүүлнэ.  
- Зөөврийн цахилгаан үүсгүүрээр гар утас, GPS, зургийн аппарат зэргээ цэнэглэх боломжтой. 
Холбоо: -  Жи-Мобайлын утас ажиллана. 
-  Wi-Fi цацна. 
Хоол: - Мөсөн дээр Орос тогоочийн өглөө, өдөр, оройн 1, 2 дугаар хоол иднэ.

ХАНХ ДАХЬ “САЯАН РАДИАН” ХХК-НИЙ “ЛАСТ ФРОНТИР” ЖУУЛЧНЫ БААЗ

Байр: - Хоёр давхар модон зочид буудлын өрөөнд 2-4 хүн унтана. 
- Угаалтуур, жорлон, душ дотроо
- Орос саунд орсны дараа цоолсон мөстэй нуурын усанд орох боломжтой. 
Цахилгаан: -  Төвийн цахилгаан шугам сүлжээнд холбогдсон. 
-  Өрөөндөө гар утас, GPS, зургийн аппарат зэргээ цэнэглэх боломжтой. 
Холбоо: -  Жи-Мобайлын утас ажиллана. 
-  Wi-Fi цацна. 
Хоол: - Өглөө, өдөр, оройн хоол бүгд 1, 2 дугаар хоолтой, цай, кофе, ус 

“ХӨВСГӨЛ СОРИЛТ” УНАДАГ ДУГУЙН МӨСӨН ЗАМЫН АЯЛЛЫН ЖУРАМ

Авчрах зүйлс

Хувцас хэрэгсэл

1. GPS
2. Өвлийн малгай
3. Дулаан бээлий
4. Дулаан оймс
5. Өвлийн куртка
6. Цасны өмд
7. Өвлийн дулаан гутал
8. Цүнх үүргэвч
9. Төмөр халуун сав 2ш (1-1,5 литр)
10. Аяны хөнжил   (-25°C-ийн зэрэглэлтэй байвал зохино)
11. Унтлагын гудас
12. Түргэн тусламжийн багц
13. Өөрийн ачаа болон дугуйны хайрцаг, цүнх, сав зэрэг дээр аяллын лого бүхий наалтыг наана. 
14. Дугуйны бүтээлэг
15. Ачааны машинд дугуйгаа ачих дугуйны цүнх эсвэл хайрцаг 
16. Битүү малгай
17. Нүдний шил

Эмийн хэрэгсэл

1. Нарийн гэдэсний үрэвслийн эсрэг антибиотик (Жишээ нь: Cyprofloxacin cp 500 мг)
2. Гэдэс гүйлгэхээс хамгаалах эм (Loperamid cp)
3. Өвчин намдаах эм (Paracetamol, Aspirin, Diclofenac)
4. Нар, салхи, хүйтнээс хамгаалах тос болон кортизон агуулсан тос
5. Нүдний дусаалга
6. Наалдамхай боолт (шархны лент)
7. Ам зайлах шингэн, ариутгагч
8. Харшлаас хамгаалах эм
9. Үрэвслийн эсрэг эм (Ibuprofin)
10. Хоолойны эм (Decatylen)
11. Антибиотик (Macrofen)

 

Биедээ заавал авч явах хэрэгсэл

1. Хөнгөн цагаан цаас /хальс
2. Шүгэл
3. Толгойны чийдэн
4. Гал гаргах хэрэгсэл
5. Гуталны гадуур өмсдөг хадаастай улавч 
6. Толь
7. Унадаг дугуйны урд, хойд гэрэл 

 

Шаардлагатай бичиг баримт

1. Хүчинтэй гадаад паспорт
2. Монгол улсад нэвтрэх виз
3. Эрүүл мэндийн даатгал

 

Төлбөр

Нэг. Төлбөрийн нөхцөл
1.1. Дугуйчин:  1980 евро буюу дүйцхүүц монгол төгрөг
1.2. Дагалдах оролцогч: 1745 евро буюу дүйцхүүц монгол төгрөг
1.3. Сурвалжлагч, фото зурагчин: 1745 евро буюу дүйцхүүц монгол төгрөг
1.4. Бэлэн бусаар дансаар төлнө. 

Хоёр. Банкны мэдээлэл
2.1 Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк 

2.1.1

Банкны хаяг: 14210 Peace avenue 19, Sukhbaatar district, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

2.1.2

Свифт код: TDBMMNUB

2.1.3

Банкны утас: 976-11-311537

2.1.4

Банкны факс: 976-11-312354

2.1.5

Банкны веб: www.tdbm.mn , www.ebank.mn

2.1.6

Банкны и-мэйл: comm.@tdbm.mn
2.2 Хүлээн авагчийн нэр: Эм Би олон улсын унадаг дугуйн аяллын холбоо

2.2.1

Хүлээн авагчийн дансны дугаар: 470014041 (евро)

2.2.2

Хүлээн авагчийн хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай 5 хаяг, Сити центр барилга, 1304 тоот 

2.2.3

Хүлээн авагчийн утас: 976-11-329177, 976-88283929
2.3 Дамжуулагч банк: ING BELGIUM NV/SA, BRUSSELS, BELGIUM

2.3.1

Свифт код: BBRUBEBB
2.4 Дамжуулагч банк: COMMERZBANK AG, FRANKFURT AM MAIN, GERMAN

2.4.1

Свифт код: COBADEFF
2.5 Төлбөрийг хийхэд банкны баримт дээр төлөгчийн овог нэр, аль улс болон бусад холбогдох мэдээллийг тодорхой заасан байна.

 

Гурав. Төлбөрийн нөхцөл
3.1. Бүртгэлээ хийхэд, урьдчилгаа төлбөр 500 еврог төлж захиалгаа баталгаажуулна. Үлдэгдэл төлбөрийг 2018 оны 1 дугаар сарын 01-ны өдрийн дотор төлсөн байх ёстой.
3.2. Оператор компаниар дамжуулж захиалгаа хийсэн бол тухайн компаниараа дамжуулан харьцана. 
3.3. Бүртгүүлсэний дараа аяллын зохион байгуулагч нь нэхэмжлэх явуулна. Нэхэмжлэлийн дагуу төлбөрөө хийнэ.
3.4. Аялалд оролцохоор бүртгүүлсэн дугуйчин ямар нэг шалтгаанаар оролцох боломжгүй болсон тохиолдолд тухайн аялагч зохион байгуулах багт 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 12:00 цагаас өмнө албан ёсоор бичгээр мэдэгдэх үүрэгтэй. Энэ хугацаанд мэдэгдвэл төлбөрөөс 500 еврог зохион байгуулагчийн зардалд тооцон суутгаж үлдэглэл төлбөрийг буцааж шилжүүлнэ.
3.5. Аялал зохион байгуулагч талаас цуцлагдвал төлбөрийг 100% буцааж шилжүүлнэ.
3.6. Аяллын дүрэм журам биелүүлээгүй болон аялалд оролцогчийн буруутай үйлдлээс болж аяллаас хасагдвал төлбөрийг буцаан олгохгүй. 

Дөрөв. Төлбөрийн дүнд дараах зүйлс багтана.
4.1. Аяллын бүртгэл
4.2. Галт тэрэгний зардал 
4.3. Эрдэнэт хотоос Хатгал тосгон хүртэлх автобусны зардал
4.4. Хатгалаас Улаанбаатар хүртэл автобусны зардал
4.5. Улаанбаатар хотоос Хатгал тосгон хүртэлх унадаг дугуй болон бусад ачаа   тээврийн хоёр талын зардал
4.6. Отгоос отог хүртэлх цүнх ачааны тээвэрлэлт 
4.7. Аяллын хугацаан дахь бүх хоол 
4.8. Аяллын туршид амрах, хоноглох байр
4.9. Аяллын туршид үзүүлэх эмнэлэгийн тусламж 
4.10. Аяллын аюулгүй байдал
4.11. Аяллын урд, хойно дагалдах автомашин
4.12. Газарчин
4.13. Нөхөн сэргээх халуун цай, кофе, ус, печень, боов
4.14. Нисэх онгоцны буудлаас угтан авах буюу хүргэж өгөх зардал
4.15. Зөөврийн жорлон 

Тав. Төлбөрийн дүнд дараах зүйлс багтахгүй болно.
5.1. Аялагчын ирэх буцах нисэх онгоцны тасалбарын үнэ
5.2. Улаанбаатар хотод байх зочид буудлын зардал 
5.3. Монгол Улсад нэвтрэн орох визний хураамж
5.4. Илүү ачааны төлбөр болон нисэх онгоцны буудлын татвар хураамж
5.5. Цайны мөнгө
5.6. Жуулчны бааз дахь шар айраг болон бусад ундааны нэр төрлүүд
5.7. Эрүүл мэндийн даатгал
5.8. Төлбөрийн дүнд багтах зүйл” хэсэгт тодорхой зааж тодорхойлогдоогүй бүх зүйлс.

Зургаа. Нэмэлт
6.1. Хэрэв та тухайн улсад илүү удаан хугацаагаар байх хүсэлтэй байх болон төлбөрийн дүнд ороогүй үйлчилгээг авах тохиолдолд та манай “Хөвсгөл сорилт” унадаг дугуйн мөсөн замын хаврын аяллыг зохион байгуулж байгаа хамт олонд урьдчилан мэдэгдээрэй.

"ХӨВСГӨЛ СОРИЛТ" УНАДАГ ДУГУЙН МӨСӨН ЗАМЫН АЯЛЛЫН НИЙТ ТӨСӨВ

Хугацаа: 2018.02.26-2018.03.05>

Өдөр: 9 өдөр, 8 шөнө

Аялагчийн тоо: 20 хүн

Зохион байгуулагч багийн тоо: 20 хүн

Валют: Евро (€)

#

ОРЛОГО

ТОО

НЭГЖ ҮНЭ

ХОНОГ

НИЙТ ҮНЭ

1

Дугуйчин

20 хүн

1,980

 

39,600

2

ЗАРДЛЫН НЭР

3

Галт тэрэгний зардал ( 1 талдаа )

28 хүн

13.64

 

382

4

Жуулчны автобус түрээс ( 25 хүний суудалтай )

1 ширхэг

72.72

 

364

5

Фургон түрээс

4 ширхэг

36.36

5

727

6

Ачааны машин түрээс

1 ширхэг

45.45

9

409

7

Ачааны автомашины шатахуун / 2080 км /

416 л

0.75

 

312

8

Фургоны шатахуун /1084км /

271 л

0.75

 

203

9

Жийпний шатахуун /2342км/

585.5 л

0.75

 

439

10

Автобусны шатахуун  / 1800 км /

396 л

0.75

 

297

11

Чарга

2 ширхэг

227.27

 

455

12

Ажлын хөлс

6 хүн

 

  4-9

873

13

Замын хүнс (Баатарван, 2 талдаа )

34 хүн

11.40

 

773

14

Замын хүнс (Урьхан, 1 талдаа )

34 хүн

6.83

 

232

15

Өглөөний хоол (Эрдэнэтэд)

34 хүн

6.83

 

232

16

Оройн хоол ( Улаанбаатар )

34 хүн

11.40

 

386

17

Цай, кофе, ус, ундаа

40 хүн

 

8

1,364

18

Бичгийн хэргийн зардал

 

 

 

264

19

Веб хуудас хийх ажлын хөлс

 

 

 

1,364

20

Веб орчуулга (Англи)

 

 

 

455

21

Веб орчуулга (Хятад)

 

 

 

455

22

Тайз чимэглэл, сурталчилгаа

 

 

 

2730

23

Туг, лого эх зохиох, хэвлэх

 

 

 

1,898

24

Холбоо, аюулгүй байдал, эм, эмнэлгийн хэрэгсэл

 

 

 

776

25

Жуулчны бааз (Хатгал)

40 хүн

28.64

4

4,582

26

Отог ( Модон Хүйс )

40 хүн

22.73

2

1,818

27

Жуулчны бааз  (Ханх)

40 хүн

27.28

1

1,091

28

Бэлэг дурсгал, шагнал

20 хүн

167.95

1

3,365

29

Томилолт ( Замын зураглал гаргах )

3 хүн

 

 

909

30

Томилолт ( Зам урьдчилан шалгах, тэмдэг, тэмдэглэгээ тавих )

 3 хүн

 

 

909

31

Гишүүнчлэлийн татвар

1 ш

 

 

273

32

Өвлийн асар 5х10м

2 ш

591

 

1,182

33

Кофены машин, халуун сав

 

 

 

825

34

Зөөврийн 00

6 ш

36.36

 

218

35

Хогийн сав 80л

4 ш

54.5

 

218

36

Хогийн сав 10л

10 ш

13.63

 

136

37

Дугуйны зогсоол

3 ш

31.81

 

95

38

Цахилгаан хэрэгсэл

 

 

 

227

39

Жуулчны компанид өгөх ажлын хөлс

20 хүн

100

 

2,000

40

Нөөц  ( 5% )

                      -  

 

 

1,662

41

НЭГЖ ЗАРДАЛ / НИЙТ ЗАРДАЛ

20 хүн

1,745

 

34,900

42

НЭГЖ АШИГ / НИЙТ АШИГ

20 хүн

235

 

4,700

Жич: Хандив туслалцаа нэмэгдвэл дээрх зардлаас хасагдаж тооцогдоно.

"ХӨВСГӨЛ СОРИЛТ" УНАДАГ ДУГУЙН МӨСӨН ЗАМЫН АЯЛЛЫН ТӨСВӨӨС ХАСАГДАХ ЗАРДЛУУД

# Хандиваар нийлүүлсэн зардлын нэр​ Тоо​ Хандивлагчийн нэр​
1 Галын хор  4 ширхэг Т.Хосбаяр
2 Хос газан плитка 1 ширхэг Т.Хосбаяр
3 Ширээ 18 ширхэг Т.Хосбаяр
4 Суурин долгионы станц 4 ширхэг Ж.Лхагвасүрэн
5 Интернэт модем  1 ширхэг Ж.Лхагвасүрэн
6 Цахилгаан үүсгүүр 2 ширхэг Ж.Лхагвасүрэн
7 Нөөц унадаг дугуй 1 ширхэг Р.Хадбаатар 
8 Сандал 40 ширхэг Р.Хадбаатар 
9 Жийп түрээс 1 ширхэг​ Р.Хадбаатар 
10 Чиргүүл 1 ширхэг Р.Хадбаатар 
11 Веб хуудсанд орох материал боловсруулах 100 хуудас Р.Хадбаатар, Ж.Саруултуяа
12 Веб хуудасны видео, фото зураг 200 ширхэг Б.Болор-Эрдэнэ, Ж.Гал-Эрдэнэ, Х.Ханбогд
13 Хууль зүйн зөвлөгөө   М.Алтан-Өлзий
14 Аяллын газрын зураг зохиогч 1 ширхэг  Б.Гантөмөр

  • Бидний аялалд тусалж дэмжиж буй дээрх хүмүүст талархал илэрхийлье.
  • Цаашид сайн дураараа аялалд тусалж, хандив туслалцаа нэмэгдэнэ гэдэгт найдаж байна.

ЗОХИОН БАЙГУУЛАХ БАГ, АВТОМАШИНЫ БҮРЭЛДЭХҮҮН

Зохион байгуулах баг

Хадбаатар овогтой Ханбогд

Гүйцэтгэх үүрэг

Холбооны Ерөнхийлөгч

Түмэнбаяр овогтой Хосбаяр

Гүйцэтгэх үүрэг

Холбооны Дэд Ерөнхийлөгч, хөтөч

Жанчивдорж овогтой Лхагвасүрэн

Гүйцэтгэх үүрэг

Тээвэр, дэд бүтэц хариуцсан менежер, зөвлөх

Чоно Хён Уу

Гүйцэтгэх үүрэг

Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн, үйлчилгээ хариуцсан менежер

Цэнд овогтой Батчимэг

Гүйцэтгэх үүрэг

Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн, үйлчилгээ хариуцсан менежер

Жаргалсайхан овогтой Саруултуяа

Гүйцэтгэх үүрэг

Зочин хариуцсан менежер

Баатар овогтой Ундармаа

Гүйцэтгэх үүрэг

Үйлчилгээ хариуцсан менежер

Баянжаргал овогтой Бямбажаргал

Гүйцэтгэх үүрэг

Санхүү хариуцсан ажилтан

Мөнхбаяр овогтой Түвшинтөгс

Гүйцэтгэх үүрэг

Герман дахь төлөөлөгч

Zheng Jian Jun

Гүйцэтгэх үүрэг

Хятад дахь төлөөлөгч

Рагчаабазар овогтой Энхболд

Гүйцэтгэх үүрэг

Англи хэлний орчуулагч

Раднаа овогтой Хадбаатар

Гүйцэтгэх үүрэг

Холбооны Дэд Ерөнхийлөгч, хөтөч

Төмөр-Очир овогтой Баяраа

Гүйцэтгэх үүрэг

Дизайнер

Гэсэр овогтой Болормаа

Гүйцэтгэх үүрэг

Орос хариуцсан менежер

Мөнх-Очир овогтой Дамдинхорол

Гүйцэтгэх үүрэг

Баяр ёслолын үйл ажиллагаа хариуцсан менежер

Hiroki Sakai, Naoko Sakai

Гүйцэтгэх үүрэг

Япон хариуцсан менежер

Ивээн тэтгэгч, Хамтран ажиллагч байгууллагуудын лого